Японы алдарт реппер АК-69 Монголд зочилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Японы алдарт реппер АК-69 сүмогийн их аварга Г.Ган-Эрдэнийн хамт Монголд иржээ. Тэрбээр их аваргын хуримын ёслолд оролцохын сацуу “Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй түүний шинэ номын нээлтэд оролцож, Монголын рэппер Big Gee-тэй уулзан, хамтын уран бүтээлийн талаар ярилцжээ.

Чөлөөт цагаараа Big Gee болон Японоос хамт ирсэн Олимп, Дэлхийн аварга Хифүми Абэ нартай Монголоор зугаалж, буудлага спорт сонирхон, цагийг зугаатай өнгөрүүлж байгаагаа инстаграмд хуваалцжээ.

АК-69, Big Gee нар хамтран Ride Wit Us дууны ремиксийг бүтээж, Япон, Монголд зэрэг цацаад буй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top