Зам хаасан тул АВТОБУСНЫ 15 ЧИГЛЭЛД өөрчлөлт орууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт орууллаа. 

Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 26-ны оройн 22:00 цагаас 2023 оны долоодугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм.

Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн Тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд

Нарны гүүр
 

Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3

Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг
 

Олимпийн гүүрээр
 

Ч:7 Нисэх – МУБИС - Ард кино театр

Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр –

ТЭЦ 3 /баруун тойрог/

Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэгэг төв зүүн тойрог

Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3

Ч:50 Улаанхуаран - ТЭЦ-3

Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан

Ч:53 Яармаг – МУБИС

Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж

Ч:61 Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3

Ч:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол

Ч:72 Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж

Ч:73 Зунжин худалдааны төв - ТЭЦ 4

Ш:Ү6 МУБИС - Архивын ерөнхий газар


Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top