Дрифт хийсэн 10 жолоочийн АВТОМАШИНЫ ГЭРЧИЛГЭЭГ хураажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах чиглэлээр “Нэг зам-Нэг соёл” нөлөөллийн аяныг эхлүүлэн явуулж байна.

Энэ ажил арга хэмжээний хүрээнд иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авдаг тусгай дугаарын утсанд "Шөнө оройн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд чанга дуу чимээ гаргаж байна" гэх гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Оны эхний хагас жилд энэ төрлийн гомдол, мэдээлэл 88, зөвхөн өнгөрсөн 07 дугаар сарын 25-наас 31-ний хооронд 34 мэдээлэл ирсэн байна.

2023 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн хугацаанд мотоцикл 42, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалган, хариуцлага тооцох, зөвлөмж зааварчилга өгөх ажлыг зохион байгуулж, 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна.

Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байгаа асуудал илэрсэн.

Дээрх зөрчлүүд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй .., тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг заалтуудыг зөрчиж байгаа үндэслэл байгаа тул дараах хариуцлагуудыг хүлээлгэхээр ажиллаж байна. Үүнд:
 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар бүлгийн 15. ..., бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

  • 52.1.замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
     
  • 5 дугаар бүлгийн 5.5.1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Автотээврийн хяналтын улсын байцаагч нартай хамтран тус хуулийн 14.6 дугаар бүлгийн 4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч:
 

  • 4.4.иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах; ..... үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.гэсэн заалтын хүрээнд хариуцлага тооцно.

Мөн шаардлагатай тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах арга хэмжээг авч ажиллах бөгөөд иргэдээс ирүүлсэн зөрчлийн талаарх бодит мэдээллийн дагуу хариуцлага тооцохоос гадна спорт машин, мотоцикл сонирхогчдын холбоо, клубүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн(203.91.115.50) 2023 оны 08 сарын 05

Ёстой яг зөв ажил байна шүү. Харгис онгироо, хүн боддоггүй, олон мянган хүнийг машины чарласан дуугаар цочоож тавгүйцүүлдэг чаралбаануудыг хайр найргүй торгож шийтгэ. Тэдэнд хүнийг хайрлах ухаан байхгүй.

1  |  0
Zail huduu(66.181.161.22) 2023 оны 08 сарын 04

HUDUU HUNGUI GAZAR YWJ AMIDARTSGAA SUGANUUDA, SHUNU OROI BOL OILGONO. UDURIN TSAGAAR.BOL MAI SHUU

0  |  1
Зочин(192.82.73.47) 2023 оны 08 сарын 04

Аймаар дуутай хүүхэд хөгшид айлгаж цочоосон машин, мотоциклуудыг журамлах цаг нь болсоон. Төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол болохло бсан. Тэдгээр залууст өөрсдөд нь сайхан бдаг л байх . Гэхдээ нийт иргэдийн амгалан тайван бдлыг алдагдуулж бна.

2  |  0
ЗОЧИН(202.55.188.104) 2023 оны 08 сарын 04

ХОТ ДОТОРХ ЭНЭ ОРИЛООН ХЭРЭЭС ХЭТРЭЭД ОДОО БҮР ӨРСӨЛДӨӨН ШАХУУ БОЛООД БАЙНА. Ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй болж эхлэх түвшинд хүрч байх шиг байна. Дууны ГЦ ийг хэмжиж шалгуур тогтоож, маш олон удаагийн давталттайгаар оршин суугчдын гомдлуудыг дүүргээр нь тогтоож тухайн дүүрэгт орилоод явж байсан гөлөгнүүдийг Камераар шүүж оршин суугаа хаягаар нь олж тээврийн хэрэгсэлүүдийн яндангийн дуу чимээний ГЦ-ыг нь хэмжиж шаардлагатай заримынх жолооны эрхийг нь хасах хэрэгтэй.

1  |  0
Ner (66.181.161.136) 2023 оны 08 сарын 04

Ene bat gsn bndi mn bitii huts ene chin odoo buh ornoor tarhaad yvj bga zuil harin mongold tarhaague tarhii gher balai bala3 gsn ymudaas bolj hogjihgu bn

0  |  1
PKXNY(203.23.199.2) 2023 оны 08 сарын 04

одоо том дуутай мото нарыг журамлаачээ цирк 220 айлуудад маш хүндрэлтэй байгаа оройн болгон муухай дуутай юмаа чарлуулаад байх ЦИРК ХАЖУУД СҮРЭГ МОТО НАР ОРОЙ БГАА ШҮҮ ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

1  |  1
Бат(66.181.182.156) 2023 оны 08 сарын 04

ашгүй навсайсан ямбий чейзер уначихаад асар үнэтэй спорт машин уначихсан юм шиг орилуулаад явдаг гарууд цэгцэнд нь оруулж дээ

1  |  1
За(192.82.85.171) 2023 оны 08 сарын 04

Хэдий болтол буруугаа бусдад тохох вэ?\nАжил хиыдэггүй залхуучуудын үылдэл. Ажилгүы юм чинь эзгүы хээр очиж дэмиырээч

1  |  0
М(192.82.74.114) 2023 оны 08 сарын 04

Арайхийж хүүхдээ унтуулахаар тэр чанга дуутай мото нь цочоогоод сэрээчихдэг.хүнд нойр амгалан байдал ямар чухал хэрэгтэй билээдээ.тгд хэлсэн чинь бараг хохь нь гэж байна лээ.модны2н хаусд бдаг залуу.хүрэлсүхээс болж байгаа юм

2  |  0
Н(118.235.15.132) 2023 оны 08 сарын 04

Ихэнх нь суганы үс. Цүнх баригчийн хүүхэд байдаг тул зөвлөмж авчээ. Торгуулсан хэд нь ардын далдагар бацаанууд

2  |  0
Бульдозерын оператор(103.212.116.87) 2023 оны 08 сарын 04

Шууд устгадаг журамтай болоочээ. Нүдэн дээр нь харуулж байгаад бульдозероор дайрах хэрэгтэй

2  |  2
Зочин(64.119.22.93) 2023 оны 08 сарын 04

Энэ муухай дуутай төмрийн сэг унасан нусан таглаануудад хариуцлага тооц, хөгшид хүүхдийг маш их цочоож тавгүйтүүлж байна

8  |  0
ИРГЭН(64.119.23.36) 2023 оны 08 сарын 04

МАНАЙ ТӨРИЙН АЖИЛ НЭГ ИЙМЭРХҮҮ УДААН ҮХЭЭНЦ ШҮҮ!!! БҮТЭН ЗУНЖИНГАА ХОТЫГ ТҮЙВЭЭЛЭЙ , ОДОО ТӨРТЭЙ ТӨРГҮЙ ХҮЙТЭНИЙ УЛИРАЛ ИРЖ БН!!! ИРЭХ ЗУН ЭХЛХЭЭС НЬ ӨМНӨ НААД ХАРЛИ УНСАН ХАР ХЭРЭЭНҮҮДЭЭ ЦЭГЦЛЭЭРЭЙ!!!\n\n\n\n

7  |  0
zochin(139.5.219.59) 2023 оны 08 сарын 04

zuv zuitei arga hemjee avsand bayrlalaa. zaluus yasan uhamsargui yum be tiim durtai hobbitoi yum bol hotoos gadagsh yavah heregtei

4  |  0
B(192.82.90.152) 2023 оны 08 сарын 04

Zaisangaa zohitsuulaachee shunu bolohoor mototsikil davhiad amraagui bnaa

3  |  0
Top