Дуэйн Жонсон ядуу тулаанчид гэнэтийн бэлэг барьж, байр бэлэглэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

Зимбабвегийн Темба Горимбо хэмээх тулаанч UFC-гийн октагонд эхний ялалтаа байгуулсан нь саяхан. Сошиалд энэ залуугийн түүхийг тэмдэглэн бичихдээ тулааны өмнө дансандаа ердөө 7 ам.доллартой л үлдээд байсныг онцолжээ.

Харин тулаанд ялсныхаа дараагаар бээлий болон шортоо дуудлага худалдаанд оруулж, 7 мянган ам.доллар олсон байна. Энэ мөнгөө тэрбээр бүгдийг нь Зимбабве дэх ар гэрийнхэндээ шилжүүлж, усны насос авахуулжээ. Ингэснээр гэр бүл нь бохир ус биш цэвэр ус уух боломжтой болсон байна. Харин тулаанч өөрөө дахиад дансандаа мөнгөгүй хоцорсон тул спорт заалныхаа буйдан дээр хоноглох болжээ.

Горимбогийн энэ түүхийг сошиалаас олж харсан жүжигчин Дуэйн Жонсон туслахаар шийджээ. Өөрөө цагтаа америк хөлбөмбөг тоглохыг хүссэн ч гэлээ драфтад сонгогдолгүй хоцорч, дараа нь “Калгари Стампидерс” багт орсон ч жилийн дараа багаасаа хасагдахдаа дансандаа яг 7 ам.доллартой үлдэж байсан аж. Тиймээс өөртэй яг ижил тооны мөнгөтэй үлдсэн ядуу тулаанчид туслахаар шийдсэн байна.   

Гэхдээ Дуэйн Жонсон бэлгээ гэнэтийнх байлгах үүднээс “Майамид амьдрахад чинь тусалж чадах Жей гээд найзтайгаа танилцуулъя” гээд машиндаа суулган дагуулан явжээ. Ингээд нэгэн байшинд оруултал тавцан дээр Горимбогийн гэр бүлийн зургийг жаазанд хийгээд тавьчихсан байж. Тулаанч сайн ойлголгүй гайхан харахад Дуэйн Жонсон “Гэртээ тавтай морил” гээд тэвэрчээ.

Дуэйн Жонсоноос гэнэтийн сайхан бэлэг авсан Горимбо “Надад маш их хөдөлмөрлөж, аварга болох хүслийг төрүүллээ. Би заавал аварга болно. Надад итгээрэй” хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.128) 2023 оны 08 сарын 09

Хужаагийн эрлийз

1  |  3
Дорж(103.212.117.97) 2023 оны 08 сарын 09

Орос ах нар мундаг юм аа

1  |  6
Зочин(202.21.107.13) 2023 оны 08 сарын 05

Хөдөлмөрлөж байсан хүн хөдөлмөрлөж буй хүнийг ойлгоно.тиймээ хоёулаа хөдөлмөрлөж буй хүмүүс

0  |  0
Zochin(202.9.40.216) 2023 оны 08 сарын 05

Saihan saihan amjilt 2 oo

0  |  0
Орхоо(202.126.90.39) 2023 оны 08 сарын 06

Мундаг хүн чанар шүү

1  |  1
зочин(103.229.121.89) 2023 оны 08 сарын 07

Хайр хүрчихлээ, хүн чинь нийгмийн амьтан ш дээ.

7  |  0
Top