Нэр бүхий 22 их, дээд сургуулийг шалгахаар болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 09

Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна.
 

Мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно.
 

Хууль, журам зөрчиж, элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно.

2022 оны 06 дугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. 

Энэ оны есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна.

Есдүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.51) 2023 оны 08 сарын 10

Боловсролын магадлан итгэмжлэлиийн газар гэж авилга авч шаардлага хангахааргүй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл олгодог нөхдүүдийг шалга, татан буулга!!!

2  |  0
БШУЯ гэж сонин газар(192.82.70.12) 2023 оны 08 сарын 10

БШУЯ нь тэр 22 сургуулийн нэрийг одоо зарлахаас юунд нь айгаад байгаа юм бол оо? Шинээр элсэгчдийг ёстой төөрөгдүүлэх юм, энэ яам!!

1  |  0
нарангэрэл(66.181.160.21) 2023 оны 08 сарын 09

зөв сайн шалга чанаргүй баахан сургуулиудыг нэг мөр цэгцлэх хэрэгтэй хавчиж шахах биш цөөхөн чанартай болгох шаардлага тулгарч байна

1  |  0
зочин(103.68.107.37) 2023 оны 08 сарын 09

зөв шалгах хэрэгтэй их л олон чанаргүй дээд сургууль

1  |  0
Хүн шиг хүн(103.212.118.164) 2023 оны 08 сарын 09

дээд боловсролыг хавчиж шахаад эхэллээ дээ!

0  |  1
Top