Улаанбаатарт "Европын боловсролын өдөрлөг-2023" зохион байгуулагдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

Монголын Залуучуудын холбооны Европ дахь нэгдсэн салбар зөвлөлөөс 2023 оны наймдугаар сарын 19-нд "Европын боловсролын өдөрлөг-2023" арга хэмжээг Улаанбаатар хотноо МУИС-ийн номын сангийн 502,202,203 хурлын танхимд зохион байгуулна. 

Тус арга хэмжээний хүрээнд:  


Монгол Улсаас Европын улс орнуудад сурч боловсрохыг хүссэн залуучуудад зориулсан бүхий л төрлийн бодит мэдээллүүдийг хүргэхээс гадна Европын улс орнуудаас Монгол улсад  суугаа элчин сайдын яамдууд, зуучлалын агентлаг, боловсролын байгууллага, компаниуд, Европт сурч төрссөн экспертүүд оролцож чухал мэдээллүүдийг хүргэх болно.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудаас шаардлагатай боловсон хүчнийг Европын улсуудад суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж, хоёр талт гэрээгээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг үндсэн зорилгын дор зохион байгуулагдана. Монгол улсын ирээдүй, залуу үеийн оюунд хөрөнгө оруулалт хийж,  Европын улсуудад суралцах шаардлага хангасан боловч санхүүгийн хүндрэлтэй байгаа залуучуудад чиглэсэн тэтгэлэг олгох боломжыг олгоно.
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88104130

МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top