[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Сайхан уруултай байх 3 арга

2023 оны 08 сарын 24

Сайхан уруул хүн бүрийг чимдэг. Эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарын нөлөөгөөр уруул хуурайших, хатах нь бий. Тэгвэл танд доорх зөвлөгөөг бэлтгэлээ.


 

  • Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус, тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн, ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай.

 

  • Уруулаа долоож, хазаж болохгүй. Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсэдсэнээр түүнийг хатааж, үрчийлгэн гэмтээдэг. Гэрийн нөхцөлд бүлээн хар юмуу ногоон цайнд дүрсэн хөвөн, марлиар жин тавь.

 

  • Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд зөөлөн шүдний сойз юмуу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараа уруул дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top