Даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ хагас их наяд давжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсч 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсчээ.

Мөн ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өсч 433.2 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.6 хувийг эзэлж байна. 

Харин давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өсч, 68.5 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 13.2 хувийг эзэлжээ. 

Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.5 хувиар өсч, 16.6 тэрбум төгрөгт хүрч, салбарын 3.2 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top