АНУ Киевт “F-16” нийлүүлж, нисгэгчдийг нь бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярьжээ.

Энэ үеэр АНУ Киевт “F-16” сөнөөгч-бөмбөгдөгч онгоц нийлүүлж, Украины зэвсэгт хүчний нисгэгчдийг бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна.

Жо Байден АНУ Украиныг дэмжихийг дахин амлаж, тусгай ажиллагаа явуулж байгаа ОХУ-ыг хариуцлагад татах шаардлагатайг хэлжээ.

Үүний өмнө Хорватын эрх баригчид Украинд 30 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ.

Пентагоноос мэдээлснээр АНУ ирэх аравдугаар сард Украины нисгэгчдийг “F-16” онгоц жолоодож сургах ажлыг Аризонад эхлэх аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(66.181.160.32) 2023 оны 08 сарын 27

.Хосууд яаж чаддаг юм өөрсддөө авсан бэлтгэж байна

0  |  0
Top