Р.Кадыров: Пригожин тусгай ажиллагаанд асар их ХУВЬ НЭМЭР оруулсан

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров “Вагнер” хувийн зэвсэгт хүчний бүлэглэлийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаанд асар их хувь нэмэр оруулсан талаар бичжээ.

Кадыров “Telegram” сувагтаа “Тэр цэргийн тусгай ажиллагаанд асар их хувь нэмэр оруулсан нь эргэлзээгүй. Энэ гавьяаг нь түүнээс авах аргагүй” гэсэн байна.

Чеченийн тэргүүн түүнчлэн Евгений Пригожины төрөл төрөгсөд, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.68) 2023 оны 08 сарын 27

Одоо бол юу ч гэж хэлсэн Гоожин мэдэх биш

0  |  0
Top