ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Өнөөдөр 2023.08.29. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 06 цаг 06 минутад мандлаа, 19 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр олон улсын цөмийн туршилтыг эсэргүүцэх өдөр. Японд Шарсан махны баяр, Аргентинд Мод тарих өдөр, АНУ-д Хүний эрхийн өдөр, Өмнөд Суданд Аавуудын баяр, Украинд Тусгаар тогтнолыг хамгаалагч баатруудын дурсгалыг хүндэтгэх өдөр, Филиппинд Үндэсний баатруудын өдөр, Энэтхэгт үндэсний спортын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр танин мэдэхүйн эмпирик онолыг үндэслэгч Жон Локк, Нобелийн шагналт уран зохиолч Морис Метерлинк, зүрхний катеризацыг зохиосон мэс засалчдын нэг, Нобелийн шагналт Вернер Форсман, АНУ-ын сенатор агсан Жон Маккейн, поп хөгжмийн хаан Майкл Жексон нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулвал:

1831 оны энэ өдөр Майкл Фарадей анх удаа цахилгаан трансформаторыг амжилттай туршжээ.

1842 онд Нанкины гэрээг байгуулснаар Их Британи, Хятадын опиумын нэгдүгээр дайн төгсжээ. Гэрээ ёсоор Хятад улс Хонконгийг Их Британид шилжүүлэв.

1885 онд Германы инженер Готтлиб Даймлер анхны мотоциклын патент авав.

1910 оны энэ өдөр Солонгосыг Японд нэгтгэх тухай гэрээ хүчин төгөлдөр болж, Солонгос Японы колони болжээ.

1926 онд Балбад боолчлолыг халав.

1946 оны энэ өдөр Швед, Афганистан, Исланд улс НҮБ-д элсжээ.

1966 онд домогт “The Beatles” хамтлаг сүүлчийн концертоо хийв. Концертыг “Long Tall Sally” дуугаар өндөрлүүлсэн түүхтэй.

2005 оны энэ өдөр Катрина хар салхины улмаас АНУ-д 1836 хүн амиа алдаж, 125 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

2012 оны энэ өдөр Хятадын Сычуань муж дахь Шиаожиаван нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 26 уурхайчин амиа алдаж, 21 хүн ор сураггүй алга болов.

Энэ өдөр үс засуулвал Жаргал ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top