[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Гэрийн тэжээвэр амьтантай байхын 5 ДАВУУ ТАЛ

2023 оны 08 сарын 30

Гэрийн тэжээвэр амьтантай байж, түүнийг хайрлаж халамжлахын давуу талуудыг нэрлэжээ.


Урт насална

Гадны судалгаануудад гэртээ тэжээдэг амьтантай ахмад насны хүмүүс үе чацуутнуудаасаа илүү урт насалж байгааг тогтоожээ. Муур, нохой тэжээдэг хүмүүст зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл бусад хүмүүсийнхээс дунджаар 15 хувиар бага байдаг аж. Эрдэмтэд үүнийг янз бүрийн шалтгаанаар тайлбарладаг. Амьтадтай харьцах, түүний зөөлөн үсийг илэх нь сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрахад тусалж, стресс тайлж, бие организмд бүхэлд нь таатай нөлөө үзүүлдэг байна.

Хүний тархинд сайнаар нөлөөлнө

Туршилтуудын явцад муурны дуу хүнд шууд утгаараа ховсын нөлөө үзүүлж, тархины таатай мэдрэмж авдаг төвд эерэг нөлөө үзүүлж, баяр хөөрийн даавар болох серотониныг ялгаруулдаг тухай дурьдагджээ. 

Сэтгэцийн эрүүл мэндэд тустай

Саяхнаас муур, нохой зэргийг хүний сэтгэлзүй, бие физиологийн эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Эмчилгээнд ашиглахдаа амьтдыг ердийн байдлаар нь байлгана. Тэд тоглож, хүнд эрхэлнэ. Энэ бүхэн нь эмчилгээг үр дүнд хүргэдэг байна. 

Архи, мансууруулах бодисын хамаарлаас гарахад тусална

Амьтад хүмүүст янз бүрийн зүйлийн хамаарал, тэр дундаа согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамаарлаас гарахад нь тусалсан хэд хэдэн жишээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг.

Хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ

Сэтгэлзүйчид гэрийн тэжээвэр амьтад хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Ямар ч гэрийн тэжээвэр амьтан хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, хариуцлагатай болоход туслан, нийгмийн харилцаанд ороход нь эерэгээр нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top