Ханжоу 2022: Ц.Цогтбаатарыг 3 торгож, ялагдууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

Ханжоу-2022 Азийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 57, 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг-ын барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй 73 кг-ын жинд олимпын хүрэл, дэлхийн аварга МУ-ын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо камбож жүдочийг торгуулиар ялсан. Дараа нь Хятадын тамирчныг мөн давлаа.

Харин хагас шигшээ барилдаан тун сэжигтэй өрнөсөн. Узбекистаны Муроджон Юлдашевтай хийсэн барилдаан дээр манай бөхийг дараалан торгосоор торгуулиар ялагдуулсан байна.  Бөх сонирхогчид түүнийг хуучин ЗХУ-ын СТАН-ы шүүгч нарын явуулга хэмээн хардаж байна.

Цогтоо ялагдсаныхаа дараа дэвжээн дээр сууж, шүүгчийн шийдвэрийг хэсэг эсэргүүцээд аргагүй болж, дэвжээнээс буулаа. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдана.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top