Ханжоу-2022: Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

Азийн наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд Сүлд спорт хороо, Наран мандал компанийн тамирчин Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top