Шүүмжлэлд өртсөн И Ён Э тайлбар хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

 

Дэ Жан Гум буюу "Ордон дахь эрдэнэ" киногоороо алдаршсан жүжигчин И Ён Э Өмнөд Солонгос улсын анхны Ерөнхийлөгч И Сын Маны гэгээн дурсгалд зориулсан хандивын үйл ажиллагаанд нэгдсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан. Харин тэрээр энэхүү үйлдэлдээ тайлбар хийн "Бид эх орныхоо Ерөнхийлөгч нарынхаа түүхэн дэхь алдаа дутагдлыг үргэлж санаж байх ёстой. Гэхдээ тэдний ололт амжилтыг ч мөн хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь улс орныг илүү эв нэгдэлтэй болгож, үр хойчдоо илүү сайн сайхан Солонгосыг өвлүүлэх болно. 

Хэрвээ Өмнөд Солонгос коммунист Умардын гарт орвол хүүхдүүд минь дэлхийн хамгийн ядуу, хамгийн их хэлмэгдсэн хүүхдүүд болох байсан. Миний илэрхийлэхийг хүссэн санааг буруугаар мушгин гуйвуулж байгаад харамсаж байна" гэжээ. 

Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн их хандив өргөдөг алдартнуудын дунд дээгүүр байр эзэлдэг нэгэн. Есдүгээр сарын 12-ний өдөр тус улсын анхны Ерөнхийлөгч И Сын Маны гэгээн дурсгалд зориулсан хандивын аянд жүжигчин И Ён Э оролцжээ. 

Ерөнхийлөгч асан И Сын Ман нь 1919-1925, 1947-1948 онуудад тус тус Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ард иргэдээ ядуу дорой байлгаж, тус улсын нэр хүндтэй тэмцэгчдийг үгүй хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. 

Улсын түүхэнд хараар бичигдэх үйлдлүүд хийж байсан Ерөнхийлөгчийн дурсгалд хандив өргөсөн И Ён Э-д шүтэн бишрэгчид урам хугарч буйгаа илэрхийлэн, хүчтэй шүүмжилж эхэлжээ. Шүтэн бишрэгчид нь түүний тоглосон бүтээлүүдийг үзэхгүй хэмээн мэдэгдэж, дахин дэлгэцнээ гарах эрхгүй хүн гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top