Жүжигчин Ча Чон Хва өөрөөсөө дүү залуутай хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

 

Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Ча Чон Хва энэ сарын сүүлээр залуу бизнесмэн эртэй гэрлэхээр болжээ. 

Энэ сарын 27-ний өдөр хуримаа хийхээр товлосон хосууд удаан хугацааны турш танилууд байсан бөгөөд харилцаагаа сайжруулсаар ийнхүү гэрлэхээр шийдсэн тухайгаа ярьжээ. Сүйт залуу олны танил бус нэгэн тул хурим найз нөхөд, гэр бүлийнхний хүрээнд хаалттай зохион байгуулагдах аж. 

43 настай жүжигчин Ча Чон Хва 2006 онд театрт дебютээ хийсэн бол 2010 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан байна. Бидний сайн мэдэх "Mr.Queen", "Crash Landing on You", "Hometown Cha-Cha-Cha" зэрэг олон алдартай цувралуудад дүр бүтээж үзэгчдийн талархлыг хүлээсэн түүнд шүтэн бишрэгчид нь аз жаргалтай, урт удаан амьдралыг хүсэн ерөөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top