Уилл Смит, Жейда Бинкет Смит нар 7 жилийн өмнө салсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

 

Холливудын жүжигчин Уилл Смитийн эхнэр Жейда Пинкетт Смит долоон жилийн өмнө салсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

Жейда Пинкетт Смит "NBC News Primetime Special" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Би 2016 оноос хойш нөхрөөсөө салж тусдаа амьдрах болсон. Бидний харилцаа холдох олон шалтгаан байсан ч бид хичээхээс үнэхээр залхсан байсан. Миний бодлоор бид нэг нэгнээ хэн нэгэн байлгахын тулд хүчилсэн мэт санагддаг.

Бидэнд салах шалтгаан байхгүй гэж бодсон учраас юуг ч хамаагүй даван туулж чадна гэж итгэж байсан. Би амлалтдаа хүрэхийн тулд салж чадаагүй. Оскарын үеэр бид хосууд биш гэр бүлийн хүмүүсийн хувиар байсан. Бид цаасан дээр л гэр бүл болохоос бодит амьдрал дээр хэдийнэ хоёр тийш болсон хүмүүс" гэжээ. 

Тэд 1997 оны арванхоёрдугаар сард Мэрилэнд мужид хуримаа хийсэн. Хосууд 25 настай хүү Жейден, 22 настай охин Виллоу нартай хамт олон нийтийн арга хэмжээнд оролцсоор байгаа билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top