Женнифер Лопесын нөхрөөсөө салах болсон гол буруутан нь түүний ээж

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Шоу бизнесийн хамгийн бат бэх хос гэгддэг Марк Энтони, Женнифер Лопес нар салах нь тодорхой болсон билээ. Үүнтэй холбогдуулан тэдний салалтын шалтгааны талаар элдэв яриа хөврөх болжээ. Дуучны ойр тойрныхон Энтони, Лопес нарын харьцаа муудаж эхэлснийг аль эртнээс гадарлаж байсан аж. Тэдний олонх нь Жей Лог хуримын бөгжөө үе үе тайлдаг байсныг ажиглажээ. Ямартай ч нэрт хос салах болсон гол шалтгаанаар дуучин бүсгүйн ээж нэрлэгдэж байна.  Тэрбээр охиныхоо гэр бүлийн асуудалд маш их хутгалддаг байсан нь хосуудын муудалцах гол шалтгаан болжээ. Одоогоор нэрт хосын хүүхдүүд хэнтэйгээ үлдэх нь тодорхойгүй байна. Үүнийг шүүхээр шийдвэрлэх аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top