“Mongolian barbie land-2023” шоу АМЖИЛТТАЙ боллоо

2023 оны 10 сарын 17

“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, “Rana” хүүхдийн хувцас загварын урлан, “TX продакшн” хамтарч “Mongolian barbie land-2023” шоуг өнгөрсөн ням гарагт амжилттай зохион байгууллаа.

20 жилийн түүхтэй “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага нь багачуудын бие бялдар, оюун санааны төлөвшилд эерэг нөлөө бүхий олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Тус байгууллагын санаачилгаар авьяаслаг охид, хөвгүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг урлаг, соёлын арга хэмжээнд тогтмол тэргүүн байруудыг эзэлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Эл арга хэмжээнүүд олныг хамарч зохион байгуулагдах тусам гэр бүлийн үнэ цэнийн мэдрэмж, эв нэгдэл батжиж байдаг давуу талтай. Эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ авьяас чадвар, сонирхлыг дэмжих үзлийг төлөвшүүлэх нь тус байгууллагын гол зорилго юм.

Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolian barbi land-2023” шоунд нийт 40 хүүхэд оролцлоо. “Rana” урлангийн толилуулсан таван төрлийн загваруудыг өмссөн багачууд барбины бүжиг зэрэг олон урлагийн үзүүлбэрээр үзэгч түмнийг баясгасан. Мөн тус шоунд тус байгууллагын дэргэдэх “-16” хамтлаг ая, дуугаа өргөв. Зочин дизайнер Кадрын барбины он цагийн түүхийг харуулсан загварууд сонин, содон байлаа. Топ модель Г.Уранцэцэг хоёр сарын турш оролцогчдод тайзны алхааг зааж, бэлджээ. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал, хатагтай Э.Оюунтунгалаг энэ сарын 11-нд авьяаслаг багачуудтайгаа хамт Гүрж улсын Батуми хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор зорьсон юм. Тэмцээн болгонд амжилттай оролцдог монгол хүүхдүүд эх орондоо сайхан мэдээтэй ирэх биз ээ.  

С.Номулун шоуны сүлд дууг дуулав    

“Язгуур” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч С.Номулун шоуны сүлд дуу болох “Барби”-г дуулж танхимыг доргиосон юм. С.Номулун нь “Бяцхан мисс-2023” тэмцээнээс “Оны тэргүүн мисс”-ээр шалгарч, мөнгөн титмийн эзэн болсон адтай охин. Дуулах ур чадвар, жүжиглэх авьяас нь төгс хосолсон түүний тухай үзэгчид “Ирээдүйтэй, урлагийн тайзнаа гялалзах охин байна даа” гэсэн үнэлгээ өгч байв.   

Ромоло Коззи Монголд

БНХАУ, Холливудын “The flash”, “Shark2”, “Me Time”, “Moonfall”, “Spirit”, “Кong tian Lie”, “San sheng san shi li tao hua”, “Bu ke si yi”, “Fen shou da shi” зэрэг кинонд компьютер графикчаар ажилладаг, итали эр Ромоло Коззи тус шоуны үзэгчдийн суудалд суух нь нэн содон. Тэрээр монгол эмэгтэйтэй гэрлэж, ирэх сард хуримаа хийхээр товлосон гэнэ. Ромоло Коззи их сургуульд архитекторын чиглэлээр төгссөн анх телевизийн реклам хийх зэргээр мэргэжлээ өөрчилж, улмаар график хийж эхэлсэн байна.

Холлидудад ажилласаар ирсэн. Мөн Лондонд “Арслангийн хаан” кинонд ажилласнаараа онцгойлж бахархдаг. “Тэр бол миний хамгийн шилдэг, өрсөлдөөн ихтэй ажил байсан. Маш олон хүний нөр их хүчээр бүтсэн, 100 хувь компьютер графикийн бүтээл юм” гэж өгүүллээ. Мөн “Миний хийсэн нэг уран бүтээл одоо театруудаар гарч эхэлж байгаа юм. Дараагийн бүтээлээ бодчихсон явна. Монгол хүмүүст кино бүтээх, график бүтээх талаар сургалт орж болох байх” тухай ярьлаа. Тэрбээр үргэлж суралцахыг эрмэлздэг, эрэ хайгуулч уран бүтээлч юм. Хөдөө нутгаар явж, нүүдэлчин соёл иргэншлийн тухай кино хийх хүсэл мөрөөдөлтэйгөө ч нуусангүй.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.54) 2023 оны 10 сарын 17

хүүхдийг хүүхэд чигээр нь байлга\n

0  |  0
Зочин(139.5.217.52) 2023 оны 10 сарын 17

Онцын шаардлагагүй иймэрхүү тэмцээн зохион байгуулахыг болимоор юм. Хүүхдийг багаас нь буруу замд оруулах, ерөнхийдөө хүүхдээр мөнгө олж суурсан аав ээж нар байдаг, Тэдний л дарамт, хүчирхийллийн нэгэн хэлбэр явагдаж байна. Миний л хүүхэд бусдаас илүү сайн гэсэн явуургүй бодолтой улсын арга заль....\n

0  |  0
Хүчирхийлэл (77.24.7.205) 2023 оны 10 сарын 17

Энэ чинь хүүхдийн хүчирхийлэл. Жаахан хүүхдийг Том хүүхэн шиг нүүр амын будаж, задгай хувцас өмсүүлээд алхуулна гэдэг чинь бэлгийн хүчирхийлэл. Дээр үедээ энгийн харагдаж байж. Одоо бол ой гутам харагдаж байна. Сэжгийн хөгшин эмгэн өвгөн тэднийг шүүчихсэн

1  |  0
ОХИДЫГ ХАМГААЛ(202.131.248.198) 2023 оны 10 сарын 17

ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГААГ АНХААРАХАД ИЛҮҮДЭХГҮЙ. ХЭНИЙ ХҮҮХЭД ЯМАР ГЭДГИЙГ ОЛОН НИЙТЭД ИНГЭЖ ТАНИУЛАХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНАА. ХҮҮХЭД ХҮҮХДЭЭРЭЭ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТОМЧУУДЫН АДИЛ БУДАЖ ШУНХДАХ, ОЛНЫ ӨМНӨ ЗҮС ЦАРАЙГААР НЬ УРАЛДУУЛАХ НЬ ЗОХИСГҮЙ

4  |  0
jorg(66.181.187.201) 2023 оны 10 сарын 17

энэ тэмцээн гэхүү уралдаан гэхүү зүйл нь хэт өрөөсгөл талтай харагдаж байна. нөгөө л хүүхдийг уралдуулдаг тогтолцооны нэг хэлбэр байна. энд оролцсон хүүхдүүд барби бусад нь биш үү. хүний үр хүүхэд бүгд л аав эжийдээ хөөрхөн\n

2  |  0
Top