Оргүй устах Улаанбаатарын түүх

2023 оны 10 сарын 19

“Монголчууд гайхалтай сайхан бүтээн босголт хийгээд тун удалгүй ор мөргүй устгадаг нь  бусад улсаас  ялгарах гол ондоошил юм. Энэ нь жуулчдыг ангайтал гайхуулдаг зүйлсийн нэг. Энд ийм юм байсныг бид оргүй устгаж чадсан гэж хэлэх ямар гайхалтай гээч. Үзүүлэх юу ч үгүй болтол устгаж чаддагаараа үнэхээр хэнийг ч дагуулахгүй. Түүхэндээ агуу их эзэнт гүрэн өчнөөнийг байгуулсан боловч нэг ч амбаар үлдээлгүй устгасан нь бидний бахархалт түүх юм.”

Сошиалаас олж үзсэн энэ сэтгэгдлээс үүдэн санахад нийслэл Улаанбаатар хотын ХХI зуунаас өмнөх үеийн уран барилгын түүх оргүй устах дээрээ тулаад байна. Хамгийн сүүлд МУИС-ийн III байр, Арслантай гүүр цаазын тавцанд зогсох дээрээ тулав бололтой.

Монгол Улсын нийслэл хотын уран барилгын түүхийн өнөөгийн байдлыг харахад өмнөхөө үгүйсгэж буулгасаар ирсний балгаар 2000 оноос хойш л энэ газарт шинээр шав тавьсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болчихож.

Их Хүрээний сүм, хийдүүдийг газрын хөрснөөс арчиж, социалист нийслэлийн барилгуудаар, дараа нь мөнөөх барилгуудаа буулгаж шинэ цагийн шилэн цамхгуудаар сольж, энэ хэрээр нийслэл хотын түүх цаашлах бус наашилж буй нь харамсалтай.

Өмнө нь энэ газар “Эсгий хот” байгаад хэдхэн жилийн өмнөөс л барилгажсан мэт өнгө төрх харагдана. Орчин цагийн олон тансаг барилга, өндөр цамхагтай болох нь манай нийслэлийн өнгө зүс, нэр алдар, харагдах байдалд нэн тустай. Гэм нь сонгодог уран барилгын нарийн нандин элементүүд, түүн дотроо монгол хэв шинжийг агуулсан төрх төлөв, хээ угалз шигтгэсэн хуучны байшингуудаа голж шоодон нураах тоолонгоор Монголын нийслэлийн түүхэн ой санамж дундарч нимгэрсээр байгаа нь гачлантай. Нэг үгээр хэлбэл, нийслэл хотынхоо уран барилгын түүхэнд санаатай, санамсаргүйгээр халдаж бүдэгрүүлсээр, үгүйсгэл, үгүйсгэл, үгүйсгэл үргэлжилсээр.

Санкт-Петербургт аугаа Петрийн хөшөөг буулгаж хүрэлдээгүй, Москвад Их театраа нурааж тэр загвараар нь эргүүлж бариагүй. Парист Эх дагинын сүм шатахад эрт балрын дэмий зүйл дууслаа хэмээн баясаж, оронд нь шилэн цамхаг босгоогүй. Үгүйсгэх дуртай зарим хүмүүсийн сэтгэлгээгээр манай хуучны барилга, хөшөөнүүд эдгээр сонгодог уран бариүгуудтай дүйхгүй “овоолсон шавар амбаар” мэт санагдах ч Монголдоо л түүх, архитектурын үнэт өв гэдгийг санаж үлдсэн хэдэн түүхэн барилгаа засаж додомдож үлдээх юмсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kommunist orosiin ba(66.181.179.112) 2023 оны 10 сарын 21

orosiin tosgon bolgond baidagl neg huuchinii baishinguud mongold yagaad tuuh soyliin dursgal bolno gej?

1  |  0
Мөнхжаргал (66.181.190.75) 2023 оны 10 сарын 21

Сэтгэгдэл бичигч тэнэгүүд

0  |  1
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 10 сарын 21

Хуучныг дээдлэхэд учир бий,сэтгүүлчээ.Модон амбаар,мал эмнэлгийн байр зэргийг түүх дурсгал мэт ярих нь хаашаа ч юм.Муу юмаа сайжруулаад явах нь хүний ёс,хуучны юм нэрээр хирийг нь угааж чадахгүй хадгалах нь тэнэгийн ёс

1  |  1
зочин(59.153.115.141) 2023 оны 10 сарын 21

Ер нь манай удирдагчид өнөө өглөө хуучины ямар барилга нураах вэ гэж л нойрноосоо сэрдэг юм шиг бна. Одоо Засгийн ордон, Төв театер, УИС- ын барилгаас өөр хуучины барилга үлдсэн юм уу, дараагийн ээлж нь энэ хэд байхдаа.

1  |  1
Зочин(66.181.161.220) 2023 оны 10 сарын 21

Нэг модон амбаар бариулчихсан тэрнийгээ түүх гээл үхэлдээд байдаг. Бүтээгч биш үндэстэн гэж орчлонгийн элэг доог болж дуусах юм даа.

2  |  1
Top