[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөртөө итгэх итгэл дундарсны 4 ШИНЖ

2023 оны 10 сарын 20

Таны өөртөө итгэх итгэл нэг л дундуур байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл танд үүнийгээ хэрхэн олж харж, засаж залруулах талаар зөвлөгөөг хүргэе.


Аливааг хийх юмсан гэж боддог ч хийхгүй байх

Энэ нь өөртөө итгэх итгэл дундуур ба бага байгаатай холбоотой. Үүнийг засаж залруулах боломжтой. Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр ирдэг. Үүнийг ч идэвхтэйгээр нэмэгдүүлэх боломжтой. Юу ч хийхгүй зүгээр суугаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Бага багаар хийж эхэл.

Аливаа нэг зүйл тав тухтай биш санагдах

Ямар нэгэн зүйлийг хийж чадах эсэхдээ эргэлзэх мөчид түүнийг хийх боломжоо үүрд алдана. Тав тухгүй байдлыг мэдрэхээс бүү ай. Бусдын өмнө эвгүй байдалд орохоос, тэнэгдүү харагдахаас бүү ай. Туршиж үзэх зүрхтэй бай. Ая тухтай бүсийнхээ гадуур хөл тавь.

Бүтэлгүйтлээс айх

Хурдан бас байн байн бүтэлгүйт. Хэрхэн ялагдахгүй байхад суралцахын тулд олон ялагдалтай учрах ёстой. Бүтэлгүйтэл гэдэг бол суралцах үйл явц юм.

Алдаанаас айх

Алдаанаас зугтвал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Заримдаа буруу байж болно гэдгээ хүлээн зөвшөөр. Үргэлж бүхнийг зөв хийх албагүй, харин буруу хийлээ гээд хэт их санаа зовох хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top