[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөртөө итгэх алхам юунаас эхлэх вэ?

2023 оны 10 сарын 24

Өөртөө итгэх итгэлээ бид заримдаа алдсаар байдаг. Үүнд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тэгвэл энэхүү итгэлээ хэрхэн нэмэх, юунаас эхлэх талаар бяцхан зөвлөмжийг хүргэе.


Өөртөө зөөлөн ханд

Зөөлөн байх гэдэг нь их олон утгатай. Энэ нь та алдаж онох эрхтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хийсэн тэнэг зүйлээ шоолон инээж сурахыг хэлж байна. Магадгүй та алдсан байж болно, гэхдээ яагаад өөртөө боломжийг олгож болохгүй гэж.

Өөрийгөө шинэчилж бай

Өөрийгөө шинэчилж, амрааж байх цаг хугацаа бидэнд зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол бид амьдралын сайхан амтыг амталж чадахгүй шүү дээ. Танд хийх дуртай, хийхээрээ сэтгэл сэргэдэг тийм хобби, сонирхол байдаг уу? Энэ хоббигоо өөрийгөө цэнэглэж, эрч хүч авахад зориулан ашигла.

Өөртөө өгсөн амлалтаа биелүүл

Танд хэзээ нэгэн цагт хэлсэндээ хүрдэггүй найз байсан уу? Тэр “За маргааш би яг утасдана аа” гэж хэлчихээд мартчихдаг, “Би яг одоо хийчихнэ ээ” гэж хэлээд хэлсэндээ хүрдэггүй байсан уу? Таны түүнд итгэх итгэл яваандаа буурч эхэлдэг шүү дээ. Яг үүнтэй адилаар та “Би маргааш яг 6:00 цагт босно” гэж төлөвлөөд босоогүй бол, олон удаа өөртөө хэлсэн үгэндээ хүрээгүй бол мөн өөртөө итгэхээ больж эхэлдэг.

Бусдад тустай зүйл хий

Нэгэн сэтгэлзүйч хэлэхдээ “Хэрэв та сэтгэл санаагаар унасан санагдаж байвал хэн нэгэнд тустай зүйл хийж байгаарай” гэж хэлсэн байдаг. Бусдад туслахын хамгийн сайхан нь танд эерэг сайхан сэтгэгдэл төрөх явдал юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solongo(202.126.90.129) 2023 оны 10 сарын 27

0  |  0
Top