Баярласан тэрбумтан зээ охиныхоо нэрийг зарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Тэрбумтан Дональд Трамп охин Иванка Трампаа эсэн мэнд амаржсаныг дуулаад шинэ хүнээ эргэхээр шууд л эмнэлэг рүү явжээ. Ингээд хайртай охинтойгоо хэсэгхэн хугацаанд уулзалдсаны дараа баярласан өвөө сэтгүүлчдэд зээ охиныхоо нэрийг зарласан байна. Трамп “Би дөнгөж сая эмнэлгээс ирлээ. Хөөрхөн охин байна. Арабелла Роу” хэмээн дуу алджээ. Нэрт тэрбумтны охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнер нар саяхан анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн нь энэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top