Индонезид 4541 хос зэрэг гэрлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Индонезийн Жакарта хотноо гэрлэлтээ үнэгүй бүртгүүлэх эрхийн бичгээр шагнагдсан олон мянган хос өчигдөр гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэх ёслолын  ажиллагаа  хотын Сенаяан спортын ордонд болсон бөгөөд гэрлэх ёслолыг  15,000 гаруй үзэгч сонирхжээ. Энэ өдөр нийт 4541 хос гэрлэсэн бөгөөд эдгээрээс 3112 хос лал, 1248 нь христ, 96 католик, 85 буддын шашинтай хос байсан юм.  
Хэдийгээр өөр шашинтай ч залуус хуримаа батлуулахдаа ижил ёслол хийсэн бөгөөд ингэхдээ үндэсний уламжлалаа баримталжээ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top