Өсвөрийн даамчид ДАШТ-ийг 6 алттайгаар ИЛТ ДАВУУ тэргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод болж, 18 орны 350 тамирчин өрсөлдөн, өчигдөр (2023.11.02) аваргууддаа тодрууллаа.

Монгол Улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд оролцож, 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүллээ.


Алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон 6 тамирчин
 

Хөвгүүдийн 5-8 насанд "Монгени" цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноогоор алтан медаль,

Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин, спортын дэд мастер Б.Эрмүүнзаяа зургаа хожиж, нэг тэнцэж, 13 оноогоор алтан медаль,

Хөвгүүдийн 9-10 насанд "Шинэ Монгол" сургуулийн сурагч, Дэлхийн даамын холбооны дэд мастер Г.Санчир 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор алтан медаль,

Охидын 11-13 насанд "Ирээдүй" клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдон, 15 оноогоор алтан медаль,

Охидын 14-16 насанд "Монгени" сургуулийн сурагч, ОУХМ Б.Есүй тав хожиж, дөрөв тэнцэн, 14 оноогоор алтан медаль,

Охидын 17-19 насанд МУИС-ШУС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэн, 15 оноогоор алтан медаль тус тус хүртэж, аварга боллоо. 


Мөнгөн медаль хүртсэн тамирчид
 

Хөвгүүдийн 5-8 насанд "Сонгодог байрлал" клубын тамирчин М.Дөлхүслэн тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноогоор мөнгөн медаль,

Охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Б.Энхмаа нь зургаа хожиж, нэг хожигдон, 12 оноогоор мөнгөн медаль,

Охидын 17-19 насанд "Ирээдүй" клубийн тамирчин, Олон улсын Их мастер Б.Мишээл тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдон, 12 оноогоор мөнгөн медаль,


Хүрэл медаль хүртсэн тамирчид
 

Охидын 09-10 насанд "Олонлог" академийн сурагч, Спортын дэд мастер Э.Номунзаяа тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноогоор хүрэл медаль

Хөвгүүдийн 11-13 насанд "Алтан хүү" клубийнн тамирчин, Спортын дэд мастер Т.Энхсүлд зургаа хожиж, нэг хожигдон, 13 оноогоор хүрэл медаль

Хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, Tomujin Alternative сургуулийн сурагч, ОУХМ А.Дашчирэв гурав хожиж, зургаа тэнцэн, 12 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. 

Тэмцээн өнөөдөр блиц, рапид төрлөөр үргэлжилж байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.41.93.153) 2023 оны 11 сарын 04

Баяр хүргье..

1  |  0
Top