[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Тав тухтай бүсээс гарах 6 АРГА

2023 оны 11 сарын 06

Тав тухтай бүсээсээ гарч байж бид хөгждөг. Тайтгарлын бүсийг яагаад орхих хэрэгтэй вэ?
Үүнийг яаж хийх вэ?


Бид бүгд илүү эрүүл, баян, илүү амжилттай, илүү аз жаргалтай байхыг хүсдэг. Гэхдээ хүн бүрд даван туулж чаддаггүй олон саад бэрхшээл байдаг. Ихэнх хүмүүс бүтэлгүйтлээ гадаад нөхцөл байдал, өөрчлөх боломжгүй хүчин зүйлсээр зөвтгөдөг. Гэвч үнэн хэрэгтээ хувийн хичээл зүтгэл нь маш чухал юм.

Тав тухтай бүсээс гадуур ажиллаж, амьдрах чадвар нь таны хувийн хөгжлийн хурдыг тодорхойлдог гол зүйл юм. Харамсалтай нь, өнөөгийн бодит байдал нь маш олон хүмүүс ая тухтай бүсдээ ууссан бөгөөд үүнээс гарч чадахгүй байна.

Мэдээлэл цуглуул

Сэтгэлийн түгшүүр ихэвчлэн үл мэдэгдэх зүйлээс болсон айдсаас ирдэг. Бид аюулгүй бүсээсээ гарахад тохиолдож болох хамгийн муу дүр зургийг үргэлж төсөөлж түүнээсээ айдаг. Тав тухтай бүсээ эвдэхийн тулд та эхлээд өөрийгөө сургаж, боловсруулах хэрэгтэй. Хийхээс айж буй зүйлийнхээ талаар мэдээлэл цуглуулж, амжилттай хийсэн хүмүүстэй уулзаж болно.

Төлөвлө

Яаж өөрийн тав тухтай бүсээс гарах төлөвлөгөөг алхам алхмаар гарга. Зорилгоо амархнаас эхлүүлэн хувааж, түүнийгээ дагаж мөрдөөрэй. Ингэснээр том зорилго танд хэцүү санагдахаа болино.

Тууштай бай

Тууштай байх нь тав тухтай бүсээсээ гарах бас нэгэн түлхүүр юм. Ингэхийн тулд та гэр бүл, найз нөхдөдөө өөрийн юу хийж байгаагаа хэлэх юмуу эсвэл ижилхэн зорилготой тууштай хамтрагч олж авах явдал юм.

Хийж эхэл

Зүгээр л хийгээд эхэл. Эхлэл нь бага ч хамаагүй өдөр тутмын жижиг алхамууд таныг зорилгодоо хүрэхэд туслах болно.

Айдастайгаа нүүр тул

Энэ нь таны айдаг зүйлийг хамгийн хүчтэй мэдрүүлнэ. Ийнхүү таныг ая тухтай болгодог зүйлийг цочроох юм. Ингэж цочроож өгч, айдсаа улам илүү мэдсэнээр удахгүй таныг айлгадаг зүйл тийм ч аймшигтай зүйл биш болно.

Эерэг бай

Сөрөг бодлууд таныг эзэмдсэн ч оюун бодлоо аль болох эерэг зүйлд төвлөрүүлж бодож байх хэрэгтэй. Оюун бодол бол бүх зүйл. Та юу хүснэ, таны ирээдүй тийм л байх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top