ТӨВ I Цасан шуурганы улмаас 5 эмэгтэй, нэг хүүхэд энджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 4-ний 04:42 минут орчмоос цас орж, цасан шуурга шуурч, арваннэгдүгээр сарын 5-ны шөнийн 02:34 минут хүртэл 22 цаг гаруй цас үргэлжлэн оржээ. 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас салхины хурд 16-18 м/сек, хүйтний градус -9.3-17.3, нийт хурд тундасны хэмжээ 9.3 мм, цасны зузаан дунджаар 34 см хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдан, гамшгийн байдал үүссэн байна. 

Цасан шуурганаар малаа дагаж яваад төөрсөн, нүүдэл хийж байгаад шуурганд уруудсан зэрэг дуудлагууд сумын Онцгой комисс, ЗДТГ-т ирсэн ба хүчтэй цасан шуурганы үеэр 5 малчин эмэгтэй, 1 хүүхэд эндсэн харамсалтай осол болжээ. 

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.254.123.78) 2023 оны 11 сарын 06

Ум ма нэ бад мэ хум...

0  |  0
S(66.181.178.224) 2023 оны 11 сарын 06

ANYSDN80955877

0  |  0
S(66.181.178.224) 2023 оны 11 сарын 06

SEKSDN80955877

0  |  0
Зочин(103.57.92.100) 2023 оны 11 сарын 06

Ум ма ни бад мэ хум

0  |  0
Top