[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Санаа зоволтоо багасгаснаар АМЖИЛТ ИРНЭ

2023 оны 11 сарын 07

Биднийг ахиц дэвшил гаргахад саад болж байдаг нэг том зүйл бол санаа зоволт юм. Тэгвэл үүнийг хэрхэн багасгах тухай, эерэг болсноор хэрхэн амжилт үзүүлэх тухай дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Сөрөг бодлоо эерэг болгож байгаад төсөөл

Тухайлбал, ажилд орж чадахгүй бол яана аа гэж бодохын оронд ажилд орчихвол ямар гоё байх болоо гэж төсөөлөн бодоорой. Мөн сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах боломжтой вэ түүнийгээ хийх нь зүйтэй.

Нэгэнт тохиолдчихсон бол эерэг үйлдэл хийгээрэй

Хэрвээ санаа зовоосон зүйл танд тохиолдчихоод байгаа бол түүнийг засаж залруулахын тулд та одоо юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асуу. Түүнийхээ дагуу эерэг үйлдэл хийх хэрэгтэй. Та одоо энэ сөрөг үйлдлээ засахын тулд юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асуугаад алхам алхмаар эерэг үйлдэл хийж эхэл.

Таны хяналтаас гадуур бол орхих хэрэгтэй

Санааг тань зовоож байгаа зүйлүүд таны хяналтаас гадуур, танаас шалтгаалахгүй зүйлүүд байвал яах вэ? Танаас шалтгаалахгүй зүйлүүдийг орхих хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө хийж чадах, өөрийнхөө хяналтан доорх зүйлүүд дээр анхаарлаа хандуул. Тэгж чадахгүй бол та өөрийн ажлаа хийж чадахгүй байх, олон боломжийг олж харалгүй өнгөрүүлэх эрсдэлтэй юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top