[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өдрийг талархлаар эхлүүлж, талархлаар дуусга

2023 оны 11 сарын 13

Бид өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар төгсгөвөл амьдралд эдгээр өөрчлөлт гарах нь ээ.


Эерэг болно

Талархал илэрхийлснээр хүн эерэг болдог. Хүн эерэг байх үедээ боломжийг олж хардаг юм.

Стрессийг ялна

Бид 20-хон секунд ямар нэгэн зүйлд талархан бодоход стрессийн даавар кортизолыг дарангуйлдаг аж. Талархаснаар сэтгэл санаа тайвширч, гүн амьсгаа аван, цусны эргэлт сайжирч, бие дэх хүчилтөрөгч ихэсдэг. Мөн байгаа зүйлдээ талархсанаар сэтгэл хангалуун амьдрахад туслах юм.

Айдсыг дарна

Бид талархал илэрхийлснээр уур уцаар, айдсаа дарж байдаг гэнэ.

Аз жаргалтай болно

Талархал илэрхийлэх нь аз жаргалын мэдрэмжийг 25 хувиар ихэсгэдэг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top