Б.Энхбаяр: Зэвсэгт хүчинд гарч байгаа харамсалтай асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа

2023 оны 11 сарын 15

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлыг авч хэлэлцсэн байна.


Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар болсон явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Шуурхай ажлын хэсэг байгуулж зэвсэгт хүчний аль ч салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаа асуудал дээр Хүний эрхийн үндэсний комиссын оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловруулах, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Ер нь Зэвсэгт хүчний удаа дараа болж байгаа асуудлыг урьд нь УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хэлэлцэж, Тогтоол гаргаж байсан.

Энэ тогтооллын хэрэгжилтийг авч үзэж, үр дүнд , Зэвсэгт хүчний анги салбарууд юу хийж хэрэгжүүлсэн бэ гэдгийг салбарын хүрээнд нь авч үзэж, дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хүний эрхийн үүднээс, хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөлөөр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай юм байна гэдэг шийдвэр гаргасан.” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top