[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөрийн үнэлэмжээ нэмэх 5 алхам

2023 оны 11 сарын 16

Заримдаа бид өөрийн үнэлэмжээ алдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөө больсон байдаг. Тэгвэл өөрийн үнэлэмжээ яаж нэмэх вэ?


Өөрийгөө урамшуул

Өөрийнхөө чадварыг үнэлж сурахын тулд хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ жагсаан бич. Өдөрт хийж бүтээсэн зүйлсээ бага гэлтгүй жагсаан бич. Энэ нь танд урам зориг өгөх болно.

Өөртөө анхаар

Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нь эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулж, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Дасгал хийснээр стрессээ тайлж, өөрийгөө илүү сайнаар мэдрэх боломжтой.

Бусдад тусал

Бусдад мэддэг зүйлийнхээ талаар зөвлөгөө өгөх, сайн сонсогч байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Хүрээллээ зөв сонго

Өөрийгөө хүндэлдэг, анхаарал тавьдаг хүмүүсээр хүрээлүүл. Өөрийг тань үнэлж, хүндэлдэггүй хүмүүстэй байх нь цагийг дэмий зүйлд үрж байгаатай адил.

Өөрийгөө хүлээн зөвшөөр

Хэн ч төгс биш. Бид бүгдээрээ асуудалтай, алдаа дутагдалтай. Дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь чухал. Учир нь эдгээр нь бусдаас өвөрмөц байдлыг бий болгодог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top