"Super Junior" хамтлагийн Гюү Хён руу хутгатай этгээд дайрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

 

"Super Junior" хамтлагийн Гюү Хён руу хутгатай дайрсан 30 орчим насны эмэгтэйг саатуулжээ. 

Дуучин Гюү Хён нэгэн мюзикл жүжигт дүр бүтээж буй бөгөөд сэжигтэн этгээд хувцас солих өрөөнд нэвтэрч түүн рүү хутга барин дайрчээ. Сэжигтнийг зогсоохоор тэмцэлдэж байх үедээ Гюү Хён гартаа бага зэргийн гэмтэл авчээ. 

Цагдаа нар сэжигтнийг саатуулан баривчилж, Гюү Хёнд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Сэжигтэн хувцас солих өрөөнд нууцаар нэвтрэн орсон бөгөөд одоогоор чухам ямар шалтгааны улмаас ийнхүү халдлага үйлдэх болсон нь тодорхойгүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байх(103.212.117.167) 2023 оны 11 сарын 25

Галзуу шүтэн бишрэгч

1  |  0
Yyyy(202.21.112.171) 2023 оны 11 сарын 21

Yoo ene soloongos humuus ch yaatsiin be

0  |  0
(103.212.119.154) 2023 оны 11 сарын 25

Тэр эмэгтэйг гомдоочихсон юм байх даа

1  |  1
Top