[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөрийгөө таньж мэдэхэд туслах 3 АЛХАМ

2023 оны 11 сарын 21

Бид өөрийгөө таньж мэдэж, юунд дуртай, ямар үед таагүй байдаг зэргээ мэдчихвэл амьдрал илүү хялбар болно. Харин өөрийгөө олох алхам юунаас эхлэх вэ?


Туршиж үз

Өөрийгөө таньж мэдэх нь шууд хийчих амархан зүйл биш. Бид байнга суралцсаар байдаг. Хийж үзэхийг хүсдэг зүйлсээ туршиж үзэхээс бүү хойш суугаарай. Аливааг туршиж үзсэнээр та сул болон давуу талаа олж мэдэж, өөрийгөө таньж мэдэх алхмаа тавина.

Туршиж үзсэнээ дүгнээрэй

Хийхийг хүсдэг зүйлсээ туршиж үзэхэд танд ямар байсан бэ? Юу мэдэрсэн бэ, ирээдүйд юу хийвэл таалагдах вэ, аз жаргалтай байх вэ гэдэг дээрээ төвлөрч дүгнэлт хийгээрэй. Алдаа гаргасан бол эерэгээр хүлээж авч, дараагийн удаа өөр зүйлийг хийж болно шүү дээ.

Бусадтай ярилц

Бусадтай ярилцаж, зөвлөгөө авахаас бүү эмээ. Хүн өөрийгөө сайн мэддэггүй учир итгэдэг хүмүүстэйгээ сайн ярилцах хэрэгтэй аж. Таныг илүү сайн мэддэг 4-5 хүнтэй ярилцах нь өөрийн алдаа, оноо, давуу болон сул талуудыг ажиглаж, алхам алхмаар урагшлахад тусална.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top