Б.Энхбаяр: Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.22/ боллоо. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноож байгаа ялын бодлого, анхан шатны шүүхээс оноож байгаа ял, шийтгэл хэт хөнгөн байна. Эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, олон нийтийн анхааралд орсон томоохон авлига, албан тушаалын хэргүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан хамгийн бага ял болох торгох ялаар шийтгэгдэж байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Багануурын уурхайн захирал авлига авсан асуудал дээр 20 гаруй сая төгрөгөөр торгоод өнгөрсөн. Нийт 2.7 тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон Хөдөлмөрийн баатарыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгтэй холбоотой шүүх хурал явагдаж байна. Олны анхаарлыг саринуулах шинжтэй үйлдэл гарч байна. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Улсын Дээд шүүх давж заалдах шатны журмаар шийдвэрлэдэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.122) 2023 оны 11 сарын 22

Good zuv bn

0  |  0
зочин(66.181.181.147) 2023 оны 11 сарын 22

маш зөв байна авилгын хэрэг шийдвэрлэх шүүгч нараа чадвартай нэр төртэй шүүгч нараар бүрдүүлэх хэрэгтэй дээ

0  |  0
Top