[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөрийгөө хүлээн зөвшөөрөх 6 алхам

2023 оны 11 сарын 28

Бид өөртөө шүүмжлэлтэй хандсанаар өөрийгөө алдаж байдаг. Тэгвэл төгс төгөлдөр байхыг өөрөөсөө шаардалгүй, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх алхмуудаас хүргэж байна.


Зарим зүйлийг орхиж сур

Бүгдийг сайн хийх гэсээр ядарч, ямар нэг чухал зүйлээс хоцроод байна уу? Тэгвэл зарим зүйлийг товлосон цагтаа л хийж, хугацаа дууссан бол орхиж сураарай.

Дутагдалтай талаа уучил

Өөрийн дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч, уучил. Хэн ч төгс биш бөгөөд бүгд дутагдалтай болон давуу талтай. Одоохондоо хийж чадахгүй байгаа зүйлдээ хэт санаа зовсны хэрэггүй.

Чухал зүйлээ тодорхойл

Юу нь илүү чухал вэ гэдэгт анхаарлаа хандуул. Үр дүн гаргах нь чухал уу, хамгийн сайн байх нь чухал уу? Ихэнхдээ хамгийн сайн байх гэж хичээхдээ үр дүнгүй өнгөрөх нь олон байдгийг санаарай.

Шүүмжлэлээс бүү зугтаа

Хамгийн сайн байхыг зорьсондоо бид шүүмжлэлээс зугтаадаг байна. Гэхдээ та сайжирсан ч гэлээ хэн нэгний шүүмжлэл нь алдаа дутагдлаа засаж, илүү хурдан сайжрах нөхцөлийг бүрдүүлэх болно. Өөрийгөө эвдэж, шүүмжлэл сонсож сураарай.

Шууд эхэл

Аливааг эхлэхийн тулд заавал тохиромжтой цаг хугацаа, нөхцөл байдал бүрдсэн байх нь чухал биш. Анхны оролдлого бүтэлгүй болсон ч хамаагүй, дахин хийсээр л бай. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

Бусдыг бүү дуурай

Бусдыг дуурайвал бусадтай л адил болно. Тэдний замаар явбал тэдний л хажууд очно. Танд өөрийн зам, чиглэл байх ёстой. Ийм байж л алдаж онож, түүнээсээ найдвартай бат суралцах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top