Талийгаач И Сун Гюүний үхэлтэй холбогдуулан урлагийнхан шударга ёсны төлөө НЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

 

Нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу энэ баасан гарагт Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бун Жүн Ху тэргүүтэй соёл урлагийн алдартнууд хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа тухайгаа мэдэгджээ. 

Тэд "Талийгаач жүжигчин И Сун Гюүны үхэлтэй холбогдуулан соёл урлагийн уран бүтээлчдэд тулгарч буй асуудлын талаарх шаардлага” хэмээх гарчиг бүхий мэдэгдэл гаргасан бөгөөд талийгаачийн харамсалтайгаар таалал төгссөнтэй холбоотой асуудлыг хөндөж, соёл урлагийн салбарт нэн чухал шинэчлэл хийхийг уриалж, цаашид ийм эмгэнэлт явдал гарахаас урьдчилсан сэргийлэх зорилготой байгаа гэлээ. 

“Соёл урлагийн уран бүтээлчдийн эв санааны нэгдлийн уулзалт” хэмээгдээд буй энэхүү нэгдэл нь соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Тэд талийгаач жүжигчин И Сун Гюүнийг таалал төгссөнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, түүний үхлийн талаарх үнэнийг илрүүлэхийг эрх баригчдаас шаардан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээлэл түгээх тал дээр судалгаатай байхыг уриалж, хариуцлагатай сэтгүүл зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байгаа мэдээ нийтлэлийг устгаж, урлаг соёлын уран бүтээлчдийн эрхийг хамгаалахын тулд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг эргэн харах зэрэг ажлуудыг хийх ажээ. 

Дээрх хэвлэлийн бага хуралд "Parasite" киноны найруулагч Бун Жүн Ху, дуучин, хөгжмийн зохиолч Юн Жон Шин, найруулагч И Вон Тэ, жүжигчин Чой Дог Мүн болон холбогдох байгууллагын удирдлагууд зэрэг салбартаа нэр хүнд бүхий хүмүүсийн төлөөлөл оролцох гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.241) 2024 оны 01 сарын 11

Уг нь үйл яьцын үед хамгаалах ёстой бж дэ Даанч ойртчихжээ .Гэхдээ нэр төрийг нь цагаатгах хэрэгтэй.Хэрэг гарангуут л шуугиад нэр төод нь халдчих юм.

2  |  2
Zochun(202.126.89.86) 2024 оны 01 сарын 09

Zuv zuv tegexgui bol arai aimaar yumaa yhnii gereenii torguuli be 10 terbum

2  |  0
Сс(66.181.178.241) 2024 оны 01 сарын 09

Амьд нь хайрлаасай

3  |  0
Зочин(139.5.218.230) 2024 оны 01 сарын 10

Мундаг санаачлагч бна хайран сайхан жүжигчин харамсалтай

7  |  0
мжлллллл хайр(66.181.185.11) 2024 оны 01 сарын 09

сайн бнаа, гэхдээ цаг бусаар амиа алдахаас нь өмнө хэнч бай хүн ээ хайрлаж байхсан

4  |  0
ТАС(139.5.216.253) 2024 оны 01 сарын 09

этрүүлж болохгүй. Гэхдээ хүн биш алдартан болгосныг өөрчлөх нь зөв байхаа

2  |  0
Top