ОСОЛ: Түр хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээлэл

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд бүртгэгдсэн ослын нөхцөл байдалтай холбогдуулан дараах замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байна. Үүнд:

Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас

  • Зүүн чиглэлд тус худалдааны төвийн автомашины зогсоолын төгсгөл,
  • Урд чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
  • Баруун чиглэлд Кристал таун хотхон,
  • Хойд чиглэлд Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэлх замуудыг 200-800 орчим метрийн зайд хязгаарлалт хийсэн.

Тухайн орчмын замаар нийтийн тээврийн болон бусад тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн дээрх замуудаас бусад замыг сонгон, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлага, зөвлөмжийг дагаж, дэмжлэг үзүүлэн хөдөлгөөнд оролцоно уу.

Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түр хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээллийг танилцуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top