ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

2024 оны 01-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -40...-45 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18..-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

 

2024 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top