КАНВОН-2024 | Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо

2024 оны 01 сарын 30

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо.

Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.

Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол манай нөгөө тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.

Тун удахгүй эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаан эхэлж, манай хоёр тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн нар хурд сорино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top