Үндэсний баялагийн сангийн хуулийг хамтран боловсруулах санамж бичиг байгууллаа

2024 оны 01 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар өнөөдөр Үндэсний баялгийн сангийн хуулийг хамтран боловсруулах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн талаарх мэдэгдэлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл бол сүүлийн 10 орчим жил 4-5 саланги төсөл яригдаж ирсэн. Өнөөдөр уг төсөл, концевцууд зарчмын хувьд нэгдэж байна.

Юуны өмнө олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодитой шийдэлд хүрээгүй байгалийн баялгийг иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулалт болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн байх” суурь зарчмын ойлголттой санал нэгдэж, мөн өөрийн үзэл баримтлалаар хуулийн төслийг өргөн барьж, энэ төслүүдийг нэгтгэхийг зөвшөөрч зөвшилцсөн АН, тус намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, тус намын дарга Т.Доржханд нарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Хэрвээ бид зөвшилцөж, нэгдэж чадвал тулгамдсан асуудалд шийдэл гаргаж чадна гэдийн бодит илэрхийлэл бол Үндсэн хуулийн өөрчлөлт, Бүсчилсэн тойрог, Хөгжлийн банк болон Нүүрсний сонсгол зэрэг олон жишээ байна. Мөн эдийн засаг хоёр дахин өссөн нь үүнтэй холбоотой.

Харин өнөөдөр бид олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөл парламентад суудалтай намууд хүрч чадлаа.

Бид авлигатай нам харгалзахгүйгээр тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн өнөөдрийн үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе." гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.18) 2024 оны 01 сарын 31

МОНГОЛЫН НАМУУД ТАМЫН ТОГООНД ОРЖ, ХООРОНДОО АЛАЛДАН, ХЭДХЭН ХУЛГАЙЧУУД, ДЭЭРЭМЧИД, УРВАГЧИД ХАГАРТЛАА БАЯЖИЖ, МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖЛӨӨ ХОЙШ ТАТАН ХОРЛОЖ, АЛДСАН ХАЙРАН 33 ЖИЛ………….

0  |  0
Top