Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордуудын 34% нь хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрдөг болно

2024 оны 01 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.


Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр бид олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөл парламентад суудалтай намууд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзахгүйгээр тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн өнөөдрийн үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Үндэсний баялгийн сан нь ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, хуримтлалын нэгдсэн сан гэсэн сангуудаас бүрдэнэ. Энэ сангийн хөрөнгийг арвижуулах хөрөнгө оруулалтыг татах, сэдэлжүүлэх, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төслийг боловсруулахаар улс төрийн намууд тохиролцлоо.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа стратегийн ордуудын 34 хувь буюу Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой болон цаашид ашиглагдах стратегийн томоохон төслүүдийн ашиг хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэхүү хуулийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрлээ.

Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш, нийт иргэдэд өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлан өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ нээлттэй сонсгол  хийх, иргэдийн мэдэх эрхийг хангах, энэхүү сонсголын үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг  хангах чиглэлд энэ Баялгийн сангийн хууль түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялгийн лицензийн хуваарилалт, нийслэл болон Байгаль орчны яамны газар олголт, өмч хувьчлалаар нийгэмд бодитой дүгнэлтийг хийж чадвал энэ нь эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх суурь нөхцөл болно гэж үзэж бид хамтдаа ярилцаж, энэ хүрээнд ажилласан.

Мэдээж улс төрийн намууд өөрсдийн үнэт зүйл, зарчмын ялгаа байгаа ч Монгол Улсын нийтлэг язгуур эрх ашиг дээр улстөржихгүйгээр хамтран ажиллаж урагшилж чадах нь өнгөрсөн 30 жилийн нэг том сургамж ойлгож болно." гэлээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.217.227) 2024 оны 02 сарын 06

Хулгайчдаар хүрээлүүлчихээд юу ч яриад байдаг юм

0  |  0
Зочин(66.181.189.21) 2024 оны 02 сарын 06

Хэлсэн үэгэндээ эзэн болох л хэрэгтэй дээ

0  |  0
Би(66.181.184.39) 2024 оны 02 сарын 05

Яагаад 34 гэж яагаад 51 байж болдоггүй юм.51 хувь өгөхгүй бол газар доороо байж л байг.мөнгөьэй болхоороо өөрсдөө л ашиглъяа

1  |  0
Кккк(117.111.21.99) 2024 оны 02 сарын 05

Үлдсэн хувь нь хаана төлөврлөх вэ Оюунаа аниааааа

0  |  0
зочин (103.212.119.238) 2024 оны 02 сарын 01

энэ амьдралд төрсөн нь үнэн үхэх нь үнэн болж дээ

0  |  0
им(66.181.176.179) 2024 оны 02 сарын 05

Менежментийн хувьчлал нэрээр дээд дунд олон сургууль зальт этгээдүүдийн хувийн өмч болсныг бас шалгаарай даа . Танай намын хуучин бурхинууд луйвардаад авсныг олон нийт мэдэх л ёстой

2  |  0
СОНГОГЧ(202.9.46.18) 2024 оны 02 сарын 05

МОНГОЛЫН НАМУУД ТАМЫН ТОГООНД ОРЖ, ХООРОНДОО АЛАЛДАН, ХЭДХЭН ХУЛГАЙЧУУД, ДЭЭРЭМЧИД, УРВАГЧИД ХАГАРТЛАА БАЯЖИЖ, МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖЛӨӨ ХОЙШ ТАТАН ХОРЛОЖ, АЛДСАН ХАЙРАН 33 ЖИЛ………….

2  |  0
Бадрах(122.201.23.219) 2024 оны 01 сарын 31

Стратегийн ордуудын 34 хувь хуримтлалын санд орно гэх юм. Юу нь орох юм бол оо. Стратегийн ордын ашгийн 34 хувь юм уу . Эсвэл нийт ордын үнэлгээний 34 хувь юм уу. Хэрэв тэгвэл нийт уул уурхайн салбарын томоохон ордын 34 хувийг хуримтлалтын санд авч байгаа нэрээр эзэнгүй санд татаад авчих вий дээ.

0  |  0
Top