ТАНИЛЦ | 2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарь

2024 оны 02 сарын 19

2024-2025 оны хичээлийн ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр (2024.02.19) эхлэсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18 цагт дуусна

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

 

2024 оны Элсэлтийн шалгалтын ХУВААРЬ

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны  гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусна.

   

САР, ӨДӨР

ЦАГ

ШАЛГАЛТ

2024.07.04 - Пүрэв

10:00 – 11:20

Түүх

14:00 – 15:20

Англи хэл

2024.07.05 - Баасан

10:00 – 11:40

Хими

13:00 – 14:20

Газарзүй

16:30 – 17:50

Нийгэм судлал

2024.07.06 - Бямба

10:00 – 11:20

Биологи

14:00 – 15:40

Математик

2024.07.07 - Ням

10:00 – 11:40

Физик

13:00 – 14:20

Орос х эл

16:00 – 17:20

Монгол хэл

 

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд,

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Суудлын хуваарь хэвлэн авах хугацааг тухайн үед нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон www.eec.mn болон Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсаар зарлана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top