10000 залууг бизнесийн сургалтад хамруулна

2024 оны 02 сарын 21

МҮХАҮТ-аас боловсруулсан Бизнесийн сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулна. Хөтөлбөр гурван үе шаттай. ОУ-ын Бизнесийн магистертай /MBA program/ дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10,000 залууг эхний ээлжинд сургах ба таван мянгыг Улаанбаатар хотоос, таван мянгыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна. Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Сургалтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top