Д.Амарбаясгалан: Баялгийг иргэдэд тэгш хүртээх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.04) хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхтэй холбогдуулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах  танилцуулгыг хийлээ.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа.

Иймд Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна.

Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сантай байхаар зааж, сангийн эх үүсвэр хуваарилалт Үндэсний баялгийн сангийн талаар Улсын Их Хурал, Засгийн газрын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийн талаар тусгасан гэв.

Хуулийн төслийг боловсруулахдаа бусад улс орны баялгийн сангийн тогтолцоо зохицуулалтыг судалж, олон улсын сайн жишгийг харгалзан үндэсний онцлогт тохирсон Үндэсний баялгийн сангийн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүй өв сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг 8 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулахаар тусгасныг Д.Амарбаясгалан сайд танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн, Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах юм байна. Ирээдүй сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртээх хуримтлалыг бий болгох аж. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
00(59.153.114.10) 2024 оны 04 сарын 10

Тэгээд сонгууль дөхөөд ирэхээр ам ал чигь зэрэг ажилаад ич чи

0  |  0
ariunaa(103.168.34.98) 2024 оны 04 сарын 08

uuriig chini bas baylag hussan tuhai ZI yriltslagaa niinuugui delgeed ugch unshaarai ! daraa n ard tumend iim ym yridaa ! hu

0  |  0
DR. ADITY (129.205.113.170) 2024 оны 04 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочих(202.126.89.204) 2024 оны 04 сарын 06

АМАРБАЯСГАЛАН САЙД АА АХМАДУУДЫН 1072%-цааг 1, 000, 000 төгрөгийг нь буцааж аваад ХУВЬЦААГ НЬ ӨГЧ ТУСЛААЧ ХӨГШЧҮҮЛ ЧИНЬ ЯМАР Ч МЭДСЭН ЗҮЙЛГҮЙ Л. ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ШҮҮДЭЭ ТИЙМ БОЛОХООР АХМАДУУДЫН 1072% - г эргүүлэн өгч туслаач

0  |  0
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Бат инженер(119.40.103.6) 2024 оны 04 сарын 05

Монголын баялагийг яаж хувааж идэх тухай л яриад байх юм. Ганц ч болсон үйлдвэр барих, хүмүүсээ ажилтай орлоготой болгох талаар юу ч ярихгүй юм. Балай юм уу хаашаа юм.

0  |  0
sht(76.138.253.21) 2024 оны 04 сарын 04

mak mcs gazuurt geed mongoliin bayalgiig tusalj bui kompaniud iin buh license uudiig huraaj bayalgiin sandaa tuvluruul. huuli busaar olj avsan hurungiig huraa

0  |  0
Зочин(103.57.93.62) 2024 оны 04 сарын 04

МАН одоо болио

1  |  1
Иргэн(66.181.178.210) 2024 оны 04 сарын 04

Энэ мэт нь ийм юм яриад байдаг. Гол өлөнгүүдийн нэг бус уу

1  |  1
Зочин(139.5.219.252) 2024 оны 04 сарын 04

АХМАДУУД 1072 ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН АВЮЯА

0  |  0
Top