ДОРНЫН ЗУРХАЙ: Хаврын адаг сарын харагчин үхэр өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

Аргын тооллын 4 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 11

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 05.55-19.48
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 4 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 11, Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур эхлэх улирал (22ц 12м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top