ЧУХАЛ ШААРДЛАГА I Европ Оросоос худалдан авалт хийсээр байна

2024 оны 04 сарын 22

Европын орнууд Москвагийн эсрэг тавьсан хориг, сөрөг яриаг үл харгалзан Оросоос байгалийн нөөц худалдаж авсаар байна. Европын статистикийн мэдээлэлд өгүүлснээр жишээ нь, Франц улс л гэхэд Оросоос шингэрүүлсэн байгалийн хийн импортоо эрс нэмэгдүүлсэн байна. Харин Литва улс Оросоос үр тариа худалдаж авахаа сэргээжээ. Улс төр судлаачид Барууны орнууд Оросыг тусгаарлахаар оролдохдоо өөрсдийгөө тухтай бус нөхцөл байдалд оруулсан гэж дүгнэв. Тэд шаардлагатай нөөцийг олж авахын тулд давхар стандартын бодлогыг баримталж байна.

Барууны орнууд Оросын эсрэг яриаг үл харгалзан ОХУ-тай худалдаа хийсээр байгааг Европын статистик мэдээллээс харж болно. Үүнд Литва 2024 оны хоёрдугаар сард Оросоос 1.95 сая еврогийн үнэ бүхий 12.2 мянган тонн үр тариа худалдан авсан гэж мэдээлсэн, ийнхүү Литвийн эрх баригчид хэдэн сарын завсарлагааны дараа худалдан авалтаа сэргээсэн зэрэг орно. Вильнюс 2023 оны тавдугаар сард Оросын үр тарианы тогтмол импортоо зогсоож, сүүлийн нийлүүлэлтийг долоодугаар сард хийжээ.

Түүнчлэн өвлийн сүүлээр Латви улс импортоо нэмэгдүүлж, хоёрдугаар сард 10 сая еврогийн үнэ бүхий 58.8 мянган тонн үр тариа худалдан авч, Европын Холбооны орнууд бүхэлдээ 92.6 мянган тонн Оросын үр тариаг 16.9 сая еврогоор худалдан авчээ.

Үүний зэрэгцээ гуравдугаар сард Литвийн Хөдөө аж ахуйн яам Орос, Беларусаас үр тариа импортлохыг хориглохыг уриалав. Тус яам Европын Комисст холбогдох уриалга илгээсэн бөгөөд Латви, Эстон, Польш, Чех улс үүнд нэгдсэн юм. Варшав өмнө нь Брюссельд хандан Орос, Беларусын бүтээгдэхүүнд бүрэн хориг тавихыг уриалсан.

Хийн холбоо

Барууны орнууд Москватай бусад салбарт худалдааны харилцаагаа үргэлжлүүлсээр байна. Politico хэвлэл Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв (CREA)-ийн тоо баримтаас иш татан мэдээлэхдээ, Франц улс 2024 оны эхний саруудад Оросын шингэрүүлсэн хийг 600 сая гаруй еврогоор импортолсон гэжээ. Энэ нь тоо хэмжээгээрээ 2023 оны эхний улирлын мэдээллээс 75 хувиар их байгаа юм. Үүнээс болж Парис Европын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөж байв. Европын дипломатчид “Франц нэг талаас Оростой хатуу ширүүн байх ёстой. Нөгөө талаас их мөнгө төлж болохгүй” гэжээ.

Үүний зэрэгцээ Франц улс эдгээр хийн худалдан авалт нь Европ даяарх орон сууцыг хангахад зайлшгүй шаардлагатай бөгөөд Оростой урт хугацааны гэрээ байгуулсан, үүнийг цуцлахад хууль эрхзүйн хувьд хэцүүг хэлжээ. Францын тэргүүн Эммануэл Макрон цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хоёр жилийн дараа Украины талыг баримтлагчийн илүү хатуу байр суурь эзлэхийг хүссэн ч Парис, Москва хоёрын хооронд хийн худалдааны хэмжээ нэмэгдэж байгааг Politico мөн тэмдэглэв. Тус хэвлэлийн мэдээлснээр Франц Оросоос шингэрүүлсэн хийн импортоор тэргүүлэгч болжээ. 2023 оны мөн үед 882 мянган тонн хий импортолж байсан бол 2024 оны эхний улиралд 1.54 сая тонн хий импортолсон байна. Хоёрдугаарт Бельги 1.53 сая тонн, 1.69 сая тонн хийгээр, гуравдугаарт Испани орж, экспортын хэмжээ 1.17 сая тонн хэвээр байна.

Энэ бүхэн шинжээчдийн үзэж байгаагаар Москва одоо байгаа арга хэмжээнүүдийг тойрч гарах илүү бүтээлч арга замыг хайж байгаа бөгөөд ЕХ-ны хориг арга хэмжээ үр дүнгүй байна гэсэн үг аж. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас хоёрдугаар сард мэдээлснээр 2023 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Оросоос Францад нийлүүлсэн шингэрүүлсэн хий өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өссөн байна.

Норвегийн High North News сэтгүүл “2022 оны хоёрдугаар сард тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын эрчим хүчний салбарын эсрэг хориг арга хэмжээ авсан. ЕХ-ны орнууд энэ хугацаанд Оросоос 30 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авсан” гэж тэмдэглэжээ.

Энэ хугацаанд ОХУ АНУ-ын дараа, Катар, Алжирын өмнө орж ирж, Европын Холбооны хоёр дахь том шингэрүүлсэн хийн нийлүүлэгч болжээ.

“Европ улам их төлнө”

Өрнийн Оросын эсрэг түрэмгий гадаад бодлогын хүрээнд ч ОХУ-аас баялгийг тасралтгүй худалдан авч байгаа нөхцөл байдлыг шинжээчид “Нэг талаас Барууны орнууд Оросын бүх зүйлээс татгалзаж, ОХУ-ыг шахах бодлого баримталж байна. Нөгөөтэйгүүр тэд Оросын түүхий эд, ашигт малтмал, үр тариаг хэт өндөр үнээр авсаар байна. Нэг бол тойруу замаар, эсвэл зуучлагчаар дамжуулан авч байна. Энэ нь хоёр нүүр гаргах нь ямар хор хөнөөлтэй болохыг дахин нотолж байна” гэв.

Хориг арга хэмжээнүүд, хоёрдогч хязгаарлалтын заналхийлэл, тэр ч байтугай тэдгээрийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэргийн аль нь ч нөхцөл байдлыг засахгүй аж. Европ улам их мөнгө төлөх болно гэж Оросын зүгээс онцолжээ.

“Барууны төрийн зүтгэлтнүүдийн Москва руу чиглэсэн улс төрийн чиг хандлага нь үл нийцнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс тэд зүгээр л татгалзаж байна” гэж зарим шинжээч өгүүлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар барууныхан өөрсдөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх чадваргүй учраас өөрсдийгөө буланд шахсан хэвээр байгаа гэнэ. Хоригоор шахалт үзүүлэх хөтөлбөр хэрэгтэй үр дүнд хүргээгүй, Оросыг тусгаарлах оролдлого нурсан гэдгийг олон хүн ойлгож байгаа гэв. Москва энэ зуур өөрийн байр сууриа бэхжүүлж, хувийн ашиг сонирхлоо эрхэмлэдэг бусад улс тусалж байгаа аж. Юуны түрүүнд Хятад болон Иран улсыг үүнд нэрлэжээ. Европын элитүүдэд өөрсдийнх нь үйлдлийн үр дагавар ойрын хугацаанд болох сонгуульд нь нөлөөлнө гэж шинжээчид өгүүлжээ.

Түүнчлэн Барууны орнуудын эдийн засаг Оросын эсрэг хоригийн сөрөг нөлөөг мэдэрсээр байна гэжээ. Барууны эдийн засаг стресст өртсөөр байх бөгөөд нарийн төвөгтэй ложистик болон хориг арга хэмжээний улмаас үндэсний эдийн засаг маш хүнд гажилтад өртөх болно гэж зарим шинжээч тайлбарлав. Үүнээс харгалзан үзэж, улам олон орон БРИКС-ийн форматад нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Барууны орнууд Оростой хоёрдмол стандарт баримтлах бодлогын хүрээнд ажиллаж байна гэж үзэж байна. Статистикт тусгагдсан зүйл бол Оростой хийж буй худалдааны зөвхөн харагдах хэсэг нь юм. Олон компани ямар нэг байдлаар Оростой ажиллахаар үлдэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хатуу хориг арга хэмжээ авсан ч хүн бүр ашгаа алдахгүйг хичээж байна” гэжээ.

Гэхдээ Барууны хамтын нийгэмлэг Оросыг тусгаарлах оролдлогоо орхихгүй гэж шинжээчид үздэг. Европчууд хоёр дахь хориг арга хэмжээний багц руу аль хэдийнээ шилжиж байгаа аж. Гэхдээ АНУ өөрийн хязгаарлалтаа хэрэгжүүлэхдээ болгоомж багатай ханддаг аж.

Гэхдээ ОХУ өөрийгөө нэгдүгээрт том, хоёрдугаарт найрсаг, төвийг сахисан олон оронтой түнш гэв. Орос дэлхийд хэд хэдэн чиглэлээр тэргүүлдэг учир түүнийг тусгаарлах боломжгүй гэжээ. Мөн энэ байдал ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэжээ.

Мөн хориг арга хэмжээ ч хэвээр байх ба ОХУ үүнийг тойрч гарах шинэ механизм, бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээлийг хайж байгаа аж. Үүнээс гадна европчууд эрчим хүч, түүхий эд, металл, үр тарианы асар их хэрэгцээтэй байдаг. ОХУ-д энэ бүхэн их хэмжээгээр бий гэв. Тиймээс амьдралын чухал хэрэгцээ нь одоо байгаа харилцаа холбоог хадгалах боломжийг олгох аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.189) 2024 оны 04 сарын 22

Oros

0  |  0
Зочин(66.181.187.107) 2024 оны 04 сарын 22

Худалдан авахгүй гээд яах юм бэ? Бүр явсаар эрхшээлд нь бүрмөсөн орно. Аргагүй л том юмдаа!!! Ооос гүрэн.

0  |  0
Top