MAMAMOO хамтлагийн Solar шинэ клипний зураг авалтаа МОНГОЛД хийжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

 

Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн Solar хоёр дахь мини цомог болох COLOURS цомгоороо эргэн ирэлтээ хийх гэж байгаа билээ.

Уг цомогт багтсан "But I" хэмээх дууны клип энэ сарын 30-ны өдөр цацагдах бөгөөд дууны утга агуулгыг илэрхийлсэн зургууд өчигдөр (2024.04.21) олон нийтэд цацагджээ. Энэхүү дууны клипийг Монголын элсэн цөлд авсан байна. Онгон зэлүүд тал, тансаг байгалыг эрэлхийлсэн тэрээр дууны утга агуулга, өнгө аясыг ийнхүү Монголын говь талаар илэрхийлжээ. 

MAMAMOO хамтлаг AYA хэмээх дууныхаа видео клипэнд Монгол гэрийн дотоод засалтай төстэй орчинг бүрдүүлж, дорнын уур амьсгалыг илэрхийлсэн нь олны талархлыг хүлээж байсан билээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khuslen(139.5.218.10) 2024 оны 04 сарын 25

Mamamooo!!!❤️❤️

3  |  2
Top