Польшт АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна гэв

2024 оны 04 сарын 22

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн нутаг дэвсгэрт АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр Fakt хэвлэлд ярихдаа “Манай холбоотнууд Nuclear Sharing хөтөлбөрийн хүрээнд болон НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд цөмийн зэвсгийг манай нутаг дэвсгэрт байрлуулахаар шийдвэл бид үүнд бэлэн байна” гэжээ.

Анджей Дудагийн хэлснээр энэ асуудал нь хэсэг хугацаанд Польш-Америкийн хэлэлцээрийн сэдэв болж байгаа гэнэ.

Польшийн Ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах эрмэлзлээсээ огтхон ч татгалзаагүй тухайгаа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top