ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Аргын тооллын 5 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 2

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.20-20.17
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 5 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 2, Гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top