Зинедин Зидан олимпын бамбар асаана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Францын домогт хөлбөмбөгч Зинедин Зидан Парис-2024 олимпын бамбарыг асаана.

Тавдугаар сарын 8-нд олимпын галыг “Белем” завиар Франц улсад хүндэтгэлтэй залж авчирсан билээ. Эзэн орны нутаг дэвсгэрт олимпын бамбарын буухиаг усанд сэлэгч Флоран Маноду эхлүүлэх бол хоёр дахь оролцогчийн нэрийг нууцалж байна.Харин гурав дахь оролцогчоор Зинедин Зидан тодроод байгаа бөгөөд тэрбээр буухиаг төгсгөж, олимпын галыг асаах хүндтэй үүрэг ногджээ.

Парис-2024 олимп долоодугаар сарын 26-нд эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top